СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-02

🔴 Б.Баярсайхан: Завхан руу нисье гэхээр надад билет олдохгүй байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Завхан руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлддэг. Гэхдээ уул уурхайн компанийн ажилчид захиалга өгчихдөг учраас иргэдэд билет олдоггүй.  УИХ-ын гишүүн миний хувьд ч гэсэн Завхан аймаг руу нислэгээр явъя гэхэд билет олдоггүй, хүндрэлтэй байдаг" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Зам тээврийн сайдаас асуух асуулт байна. Идэр сумаас төв хүртэлх 12 км замын хөрөнгө оруулалт энэ жилийн төсөвт орсон уу? Мөн Тосонцэнгэл сумын нисэх онгоцны буудлыг 280 сая төгрөгөөр засварласан. Хойд сумдын иргэдийг нисэх боломжоор хангана гэж Л.Халтар сайдаар ажиллаж байхдаа хэлж байсан. Иргэд нисээд ирэх юм бол нислэг үйлдэнэ гэж байсан. Зөвхөн Завхан аймгийн иргэд биш Увс, Хөвсгөл, Архангай аймгийн иргэд үйлчлүүлдэг байсан.

Завхан руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлддэг. Гэхдээ уул уурхайн компанийн ажилчид захиалга өгчихдөг учраас иргэдэд билет олдоггүй.

 Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Идэр сумын 12 км замын саналаа Сангийн яам руу явуулсан. Гэсэн ч хасагдсан юм билээ. Хоёрдугаар хэлэлцүүлэгт та санал өгөх боломжтой байхаа. Одоогийн байдлаар есөн аймаг руу нислэг үйлдэж байна. Нислэгийн үнэ 2 дахин буурсан. Улиастай хот руу нислэг үйлдэж байгаа. Харин уул уурхайн компанийн ажилчид нисээд иргэдэд хүртээмж бага байгаа гэдэг дээр анхаарч ажиллая. Онгоцны нислэгийн тухайд Тосонцэнгэл рүү шууд нислэг үйлдэх боломжгүй байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.