СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-02

🔴 "Та нар Г.Занданшатарыгаа нэг удаа дэмжээч"

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

Өнөөдрийн /2023.11.02/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Гурван санал хэлье. НӨАТ-ын урамшууллын түүх сөхье. 2014.09.04-ний өдөр НӨАТ-ын урамшууллын систем хөгжүүлэх төслийн нэгжийг Засгийн газар байгуулсан. 2 хувийн буцаан олголт ийнхүү эхэлсэн. Тэр үеийн ТЕГ-ын дарга н.Батмагнай гэдэг хүн "татварын тодорхой хувийг буцааж өгөх нь зөв, далд эдийн засгийг ил болгох хөшүүрэг болох юм байна" хэмээсэн тул дэмжсэн. 

НӨАТ-аас бултдаг байдал алга болно, иймд бүгдийг нь НӨАТ төлөгч болгоё, цаашид урамшууллыг нэмэгдүүлье гэсэн зорилгоор энэ ажлыг эхлүүлж байсан. Одоо энэ хувийг 5 хувь болгох УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгыг Б.Жавхлан сайд та нар дэмжмээр байна. НӨАТ ААНБ дээр ямар их дарамт очдог гэж бодож байна. Зөв бодлогыг дэмжиж, нэг их талцалгүй шийдчихмээр байна.

Ч.Хүрэлбаатар сайд нүүрсний үнэ, төсвийн орлого гэнэт доош унавал яах юм бэ, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж болохгүй гээд телевизээр худлаа ярьж байна лээ. Төсвийн тогтворжуулалтын санг та нар идчихсэн. Түүхий эдийн үнэ өссөн үед мөнгө хурааж, үнэ буурсан үед нөөцийг хэрэглэх ёстой байтал төсвийн цоорхой нөхдөг болгочихсон, та нар. 2019 он хүртэл үзэхэд 1,3 их наяд төгрөг үрсэн. Энэ санг хуулийн дагуу сэргээж ашиглах хэрэгтэй.

Ирээдүйн өв санг та нар бас "идчихсэн" шүү дээ. 2030 он хүртэл энэ сангийн мөнгийг авч болохгүй гэсэн хуультай байтал бас л аваад "идчихлээ". 

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоё гэхээр "Үгүй ээ" л гэх юм. Төсвийн зардлаа багасга. Төсвийн зарлага нэг жилийн дотор 2 дахин өссөн улс гэж дэлхийд байхгүй. Та нар ямар ч хуулийг олуулаа шуурч өөрчлөх юм. Хавар баталсан тоогоо одоо өөрчлөх гээд байна, болиод өгөөч. Аймаар юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.