СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-10-29

Нийслэлийн 384 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө.

Бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан, улсын начин Д.Хүдэрбулга, Ч.Батчулуун нар тунаж үлдсэн юм. Ийн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үзүүр, түрүүнд шалгарсан бөхчүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.