СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-10-29

БИЧЛЭГ: АНУ-ын нийслэлийн төв талбайд 70 морин хуурч тоглов

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

АНУ дахь Морин хуурын III дугаар наадам амжилттай үргэлжилж байна. Уралдааны нэг, хоёрдугаар шат 27,28-нд явагдаж өндөрлөсөн бөгөөд маргааш буюу 29-нд мэргэжлийн морин хуурчдын нэгдсэн тоглолт Rachel M. Schlesinger Concert Hall and Arts Center-т болох гэж байна. 

Хойд Америкийн морин хуурын төвөөс зохион байгуулж буй уг уралдаанд хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн гурван төрөлд 70 орчим морин хуурч оролцож, авьяас билэг, ур чадвараараа өрсөлдөж байна. Тус уралдаанд Монгол Улсаас АНУ дахь ЭСЯ-наас дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж. 

АНУ дахь Морин хуурын анхдугаар наадмыг 2019 онд Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Батчулууны үүсгэн байгуулж байсан "Хуурчийнхан" сургалтын төвийн АНУ дахь салбар, Мичиганы их сургуулийн дэргэдэх Монгол соёлын байгууллагатай хамтран зохион байгуулж байжээ. 

Морин хуурын наадмын хүрээнд 70 морин хуурч АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотын төв талбайд Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын "Монгол аялгуу"-г тоглов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.