С.Баярцогт: Ардын намын нэр хүнд уначихаад байхад Ардчилсан намынх босохгүй байна
Ардчилсан намын удирдлагын зөвлөгөөн өчигдөр болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүд, дэд дарга, нарийн бичгийн дарга, дунд шатны намын удирдлагууд оролцож, намын бодлого, төлөвлөлт, сонгуулийн стратегийг ярилцан, зөвлөлджээ. Тус зөвлөгөөн дээр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтын илтгэлийг товчлон хүргэе.
АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт:
-Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд АН хуваагдалтай, нэг нэгнээ хүлээн зөвшөөрөөгүй үйл явдлууд зөндөө болсон. Нэг нэгэн рүүгээ хатуу ширүүн үг шидсэн. Хэвлэл мэдээлэл болон сошиалаар нэг нэгэн рүүгээ дайрсан. Өнөөдрөөс эхлэн өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээмээр байна.
Ардын намын нэр хүнд унахад сонголт нь Ардчилсан нам руу ирдэг байсан. Ардчилсан намын нэр хүнд унахад сонголт нь шууд Ардын нам руу очдог байсан. Гэтэл бүх судалгаа юу гэж өгүүлж байна вэ гэхээр, Ардын намын нэр хүнд унахад Ардчилсан намын нэр хүнд босохгүй байна. Бүх намын нэр хүнд ижил тааруу байгаад байна.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, ард түмэн эрх баригчдад дургүй байна, итгэл алдарсан байна. Гэхдээ дараагийн сонголтоо хэнд өгөх вэ гэдэг нь тодорхой бус байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.