СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-10-27

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар үргэлжлүүлэн хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг энэ үеэр хэлэхдээ "Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх бол Үндсэн хууль болон бусад олон улсын гэрээгээр баталгаажсан байдаг. Сэжигтнийг баривчилна гэдэг хүний халдашгүй эрхэд халдаж буй үйлдэл юм. Одоо үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг баривчлах асуудалд тухайн шийдвэр гаргаж буй шүүх эрх мэдэлтний хандлагаас шалтгаалж байгаа тал ажиглагддаг. Тиймээс баривчлах үйл ажиллагааг илүү тодорхой хуульчлан зааж, хүний эрхийг хангах нь зүйтэй гэж манай улсад ажиллаж буй олон улсын хүний эрхийн байгууллагууд дүгнэлт хийж ирсэн. Сэжигтэн, яллагдагч байсан ч эрхээ хангуулахын тулд хамгаалагдах ёстой гэсэн байр сууринаас энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна" гэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байхад энэ хуулийн шинэчлэл чухал гэж үзэж байна. Тухайлбал, гэрчийн мэдүүлгийг ямар төвшинд авч үзэх асуудлыг хүний эрхийг хангах хүрээнд шийдэж, хуулийн төслийг сайн  ярилцах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Мөрдөн байцаах үйл ажиллагаанд хэрэг илрүүлэхийн тулд нотлох баримтыг цуглуулдаг арга нь зарим талаар айлган сүрдүүлэлт болчихоод байна. Бусдын мэдүүлгийг үндэслэж,  хэрэг үүсгэдэг асуудлыг цэгцлэх ёстой. Энэ мэт хүний эрхийн зөрчлийн болон хэрэг илрүүлэх явцыг сайжруулах асуудлыг зохицуулахаар хууль санаачлагч оруулж ирсэн учраас дэмжиж байна" гэв. Ингээд

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.