СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-04

Авлигын эсрэг өдрийг угтаж олон асуудал хөндөнө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

                

Авлигын эсрэг олон улсын өдөр энэ сарын 9-нд тохионо. Одоогоос 15 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-нийг Авлигын эсрэг олон улсын өдрөөр зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай.

Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг баталснаар нэгдэн, авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болсон. Авлигын эсрэг хуулийн дагуу манай улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж Авлигын эсрэг олон улсын өдрийг 12 дахь жилдээ тэмдэглэж буй.

 

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх газар хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал,

“Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ" онол практикийн бага хурлыг өнөөдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулж, бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцэх бөгөөд авлига нэмэгдэж байгаа, эсхүл буурч байгаа эсэх, авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий эсэх, авлигын судалгаануудын арга зүй зөв, бодитой байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндөх юм.

. Хуульчид авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй, Үндсэн хуулийн боломж, хууль зүйн шинэчлэл, албан тушаалтны хууль бус шийдвэрийн үр дагавар, хүлээлгэх хариуцлага, төрийн албаны эрх зүйн шинэчлэлтийн асуудлын талаар сэдэв хөндөж ярилцана.

 

 

АТГ төрийн болон болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан . Энэхүү хэлэлцүүлгээр боловсролын салбар дахь авлигын гэмт хэрэг, шалтгаан нөхцөл, хийгдсэн аудитын дүн танилцуулга, нийслэлийн боловсролын байгууллагуудад сүүлийн гурван жилд хийсэн хяналт шалгалтын мэдээлэл зэрэг сэдвийг хэлэлцүүлэхээр тусгасан байна.

“Туушин” зочид буудлын хурлын танхимд хийх бөгөөд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зориулалт, эх үүсвэр, эрх зүйн зохицуулалт, шийдвэр болон зарцуулалтын ил тод байдлын хэрэгжилтийн талаар Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, МҮХАҮТ болон бусад байгууллага, иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд шударга ёсны хичээл заах багш нарын уулзалтыг хийж, ЕБС-ийн сурагчдын дунд "Өөр ирээдүй" өдөрлөг зохион байгуулна.

 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.