СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-10-13

🔴ЧУУЛГАН: Дөрвөн сайд ирээгүйгээс УИХ-ын чуулганы хуралдааныг 14:00 цаг хүртэл завсарлуулав

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах ёстой байв. Гэсэн ч дөрвөн сайд чуулганы хуралдааныг тасалдуулсан тул УИХ-ын нэгдсэн хуралдааныг 14:00 цаг хүртэл завсарлуулав.

УИХ-ын Дэгийн тухай хуулиар баасан гараг бүр хуулийн төслүүдийг эцэслэн баталдаг. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй,

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ-ын гишүүд картаа хийгээд чуулганы нэгдсэн хуралдаа суухгүй байна. Дэгийн хуулийн дагуу ирц шаардлага хангахгүй тохиолдолд өөр өдөр хуулийн төслүүдийг эцэслэн баталж болно гэж заасан байдаг.  Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар УИХ-ын чуулганыг тасалдуулж байгаа тул үдээс хойш 14 цаг хүртэл чуулганы хуралдааныг түр завсарлуулж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.