СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-10-12

🔴С.Одонтуяа: Орон нутгийн эрх мэдлийг Засгийн газраас дээрээс шийдэж байгааг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.11/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж эхэллээ. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Баянгол дүүрэг найман сарын хугацаанд даргагүй байлаа. Орон нутгийн өөрөө удирдах ёс гэж алга болсон. Хороон дарга нар 3-4 удаа солигдсон. Уг нь энэ хуулиар өөрсдөө хуралдаад даргаа сонгодог. Гэтэл одоо "Үүрэг гүйцэтгэгч" нэр өгөөд намын дарга нар нь томилж байна. Тэр үүрэг гүйцэтгэгчид ямар ч эрх мэдэлгүй, ажилдаа ирдэггүй. Иргэд төлөөллөө сонгох хуульд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Сайжруулах гэж байгаад муутгав! 

Өнөөдөр НИТХ хуралдах гэж байна. Орон нутгийн эрх мэдлийг Засгийн газраас дээрээс шийдэж байгаа байдлыг иргэд эсэргүүцэж байна. Өнөөдөр өглөө сошиалаар дүүрэн агаарын бохирдолтой холбоотой асуудлыг иргэд асууж байна. Эзэн байхгүй юм шиг хэн ч хариулахгүй байна. Хотын даргыг өөрсдөө сонгож баймаар байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Чухал хууль. Цаг хугацааг нь тулгаж оруулж ирж байгаа энэ хуулиараа дамжуулаад сонгох эрхэд нь халдах гэж байна. Халдахгүй юм бол хугацааг өөрчлөх шаардлага байхгүй. Цаг хугацааны хайчинд оруулж ирж, хэлэлцэх гэж байгааг дэмжихгүй байна. Орон нутгийн сонгуулийн хуульд ИТХ-ын тэргүүлэгчдийг байхгүй болгосон нь асар буруу. Өмнөх алдаагаа засаагүй байж дахиад өөрчлөлт... УИХ-ын сонгуулийг холимог болгочихоод аймаг нийслэл, сум дүүргийн сонгуулийг яагаад холимог болгохгүй байгаа юм бэ. 

Хоёрдугаарт, орон нутгийн сонгуульд төрийн албан хаагчдыг "дайчилж" оролцуулдаг байдлыг болиулаач. Тэнд улс төржилтийг багасгах асуудлыг шийдээч. Төрийн албан хаагчдын улс төрийн хараат байдлыг багасгаж, тайван ажлаа хийдэг болгомоор байна. 

НИТХ-ын төлөөлөгчийг дүүргээс, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сумаас сонгох асуудал яригдаж байгаа юм байна. Нэг шат доош буух юм байна шүү. Хууль санаачлагчид анхаарна биз ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.