14 настай охиныг хүчиндсэн таксины жолоочийг баривчилжээ
Баянхошууны Хөтөл орчмоос 2023 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө улсын дугаар тодорхойгүй “Toyota Prius” маркийн автомашинд гар өргөн суусан 14 настай охиныг үл таних этгээд хүчиндсэн харамсалтай гэмт хэрэг бүртгэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулан хэрэгтэнг баривчилжээ. Дээрх гэмт хэргийг Баянгол дүүргийн харьяат, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг 25 настай “Т” гэгч үйлдсэн болохыг илрүүлэн, түр саатуулаад байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлэхгүй байх, /ялангуяа шөнө оройн цагаар онцгой анхаарах/, таксинд суух тохиолдолд ямар автомашинд суусан тухай фото зураг, мессеж гэх мэт мэдээллийг ойрын хүмүүст боломжит бүх сувгаар хүргэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.