?Шинэ сайд Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр нар тангарагаа өргөснөөр үүрэгт ажилдаа оров
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ хуралдаанд Засгийн газрын шинэ гишүүд тангарагаа өргөснөөр үүрэгт ажилдаа оров.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Үндсэн хууль болон бусад хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2023.10.05-ны өдрийн 161 дүгээр захирамжаар УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайханг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар, Баттөмөрийн Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар тус тус томилолоо гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.