?LIVE: Б.Энхбаяр: Би Х.Нямбаатар сайдыг ажлаа сайн хийж байгаа гэж боддог

Хууль зүйн сайдад яригдаж байгаа гэх УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас өөрөөс нь энэ талаар тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Сайт дээр тийм мэдээлэл гарсан байсан. Би өөрөө ч мэдээгүй байна. Хууль зүйн сайд гэдэг тийм амар хийх ажил биш шүү дээ. Х.Нямбаатар сайд тулдаа л сайн хийгээд байх шиг байдаг. Би дэд сайд байсан хүний хувьд мэднэ. ХЗДХЯ-аар өдөртөө 1000 бичиг орж, гардаг юм шүү дээ. Би Х.Нямбаатар сайдыг ажлаа сайн хийж байгаа гэж боддог. 

Өчигдрийн үйл явдлуудын хувьд бид өөрсдөө ч гайхсан. Бараг юу болоод өнгөрөв өө гэмээр л зүйл боллоо шүү дээ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.