Буцаан татах, шаардлагад нийцсэн автобус нийлүүлэхийг "Тэнүүн Огоо" ХХК-иас шаардана

"Тэнүүн огоо" ХХК-ийн нийлүүлсэн "Daewoo" маркийн автобусууд чанарын шаардлага хангахгүй байгаа нь олон баримт, нотолгоогоор батлагдаж байна. Тус компани болон үйлдвэрлэн нийлүүлсэн "Daewoo" компанийн төлөөлөл өчигдөр уучлал хүсэж, алдааг дахин засварлах болно гэдгээ мэдэгдсэн. 

Өнгөрсөн хагас сайнд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Тэнүүн Огоо" ХХК-д мэдэгдэл хүргүүлж, олон нийтийн дунд тус компани нь "хуучин автобусыг засварлаж нийлүүлсэн" гэсэн ноцтой мэдээлэл цацагдсан учир дээрх асуудалд албан ёсны, үнэн бодит тайлбарыг шуурхай ирүүлнэ үү гэсэн билээ. 

Харин өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мөн мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, "автобуснууд чанарын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцлийг зөрчиж байгаа тул буцаан татах, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхийг "Тэнүүн огоо" ХХК-иас шаардах болно" гэжээ. 

Цаашилбал, хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах болно гэдгээ мэдэгджээ. 

F7WMzxDboAA8HFB  1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.