Алт хайлуулах цехэд шатаж нас барсан иргэний хэргийг шалгаж байна
Олон нийтийн сүлжээнд "Алтны бизнес эрхэлдэг эмэгтэйг машинтай нь шатаасан байж болзошгүй байна" гэх мэдээлэл түгээд байгаа аж. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
Баянхонгор аймгийн төвийн Номгон 1 дүгээр багт 53 настай, эмэгтэй, иргэн “А” нь алт хайлуулах цехэд шатсан байдалтай амь хохирсон хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж. Санамсаргүй байдлаар шатаж нас барсан уу, гадны нөлөөтэй эсэх дээр "Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл хүргэх болно" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.