Нийслэлд автобус нийлүүлсэн "Тэнүүн Огоо" ХХК-д мэдэгдэл хүргүүлжээ

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Тэнүүн Огоо" ХХК-д мэдэгдэл хүргүүлжээ. Тус компани нь есдүгээр сарын 26-нд 80 автобусыг Нийслэлд нийлүүлсэн юм. 

Мэдэгдэлд, олон нийтийн дунд тус компани нь "хуучин автобусыг засварлаж нийлүүлсэн" гэсэн ноцтой мэдээлэл цацагдсан учир дээрх асуудалд албан ёсны, үнэн бодит тайлбарыг шуурхай ирүүлнэ үү гэжээ. Шинжээч томилж, хэрэв цахим орчинд тархсан мэдээлэл үнэн байх юм бол гэрээг цуцлах, урьдчилгаа төлбөрийг буцаан нэхэмжлэх ажээ. 

385089941 246968698345800 6074597621491233153 n 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.