СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрчээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
9 сарын өмнө

"Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа хоёр  хүүхдийг автомашин дайрчихлаа" гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр 12 цаг 41 минутад бүртгэгджээ.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас хэргийн газар дээр шалгалт явуулахад, 12-13 насны хоёр эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөжээ. Улмаар 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байна.

Нийслэл хотод хичээлийн шинэ жил эхэлсэн буюу 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс 21-нийг хүртэлх хугацаанд нийт 38 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Үүнээс 26 хүүхэд явган зорчиж байгаад, 4 хүүхэд зорчигчоор, насанд хүрээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 4, унадаг дугуйтай яваад осолд орсон 4, амь хохирсон 1 тохиолдол тус тус  бүртгэгджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
9 сарын өмнө
66.181.186.226

Хайран хүүхэд.зарим хүний ундгүйг унасан юм шиг явах юмдаа.

Зочин
9 сарын өмнө
66.181.161.148

Yanaa

zulsar
9 сарын өмнө
202.55.188.97

ymar aimar ymbe hetsvv ma jolooch nar joohon zoolon bag hurdtai ywhaar ydag bna bvhel bvten 2riin 2hvvhed garch bhad harddaggui ym bhda hairan hvvhed

Irgen
9 сарын өмнө
202.126.89.26

Ter joloochiig alah heregtei mongol iin huuli oligtoi yl ogohgui

Зочин
9 сарын өмнө
66.181.183.112

хуулиа чангалаачээ слгтуугаар тээврийн хэрэгслээ жолоодвол шууд хорьдог болмоор бн ял шийтгэл нь бга болохоор энэ төрлийн гэмт хэрэг буурахгүйн бгаашдээ

Зочин
9 сарын өмнө
202.9.40.136

Согтуу хүүхэн гэсэн байх шүү. Манай хүүхнүүд арай л даварч бна даа.

Зочин
9 сарын өмнө
202.179.26.73

Гарцаар гараад явж байхад сигнаалдаад хажуугаар зөрөөд өнгөрдөг юм шүү дээ. Зарим жолооч нар явган хүнээ гаргаад явмаар юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.