Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ

2023 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форумын үеэр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган корпораци, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК гурван талт санамж бичиг байгуулсан юм.

Энэ хүрээнд БНСУ-ын "Keumkang-Three ENC" корпорациас Улаанбаатар хотод Лаг дахин боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг БНСУ-ын талаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группуудын нэгдсэн холбооноос 90 сая вон, “Three ENC” корпорациас 210 сая воны санхүүжилт хийхээр харилцан тохиролцож, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр талууд гэрээ байгуулаад байна.

375461955 1086275252697847 4315485096581234058 n

Энэ хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцож, Сөүл хотын хамгийн том ус болон лаг дахин боловсруулах байгууламж болох Сонам цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалжээ. 

373351548 1086275226031183 7823528155485389760 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.