Татварын алба ОУВС-тай хамтран үйлчилгээгээ олон улсын жишигт хүргэнэ

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Олон Улсын валютын сангийн төлөөлөгч Грэйхем Уайт, Майкл Харди нартай “Татварын бодлого, хууль тогтоомж сайжруулах /Үе шат II/ төсөл”- ийн хүрээнд Татварын удирдлага зохицуулалтыг сайжруулах замаар татварын орлогыг тогтвортой нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн, санал солилцлоо.

Монголын татварын алба нь 2022 онд Олон улсын Татварын албадын үйл ажиллагаанд үнэлдэг хөндлөнгийн ТАДАТ гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан бөгөөд татварын бүх үйлчилгээ бүрэн цахимжсан, орчин үеийн эрсдлийн удирлагын тогтолцоог нэвтрүүлсэн, татвар төлөгчийн боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг олон үзүүлэлтээр олон улсын тэргүүн туршлагад нийцсэн гэж үнэлэгджээ.

Цаашид сайжруулах, боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх зарим үйл ажиллагааны чиглэлд ОУВС-тай дээрхи төлсийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.

370758444 766141972189274 4085481716397039523 n

Монголын татварын алба нь ОУВС-тай 2009 оноос хойш хамтран ажиллаж, татварын хууль тогтоомжийн мөрдөлтийг сайжруулах, татварын албаны чадавхыг бэхжүүлэх, татварын албаны үйл ажиллагаа, татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээг бүрэн цахимжуулах, олон улсын жишигт хүргэх чиглэлээр амжилттай хамтран ажиллаж, татварын удирдлагын томоохон шинэчлэлүүдийг хийсэн байна. 

371031682 766142065522598 1244246060534941335 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.