Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, Сэлбэ гол дагуух хоёр блок барилгыг нураахаар шийдвэрлэлээ.
Тэрбээр энэ талаар "S'outlets болон Aqua garden хорооллын голын хамгаалалтын бүсэд баригдсан 2 блок барилгыг нураах захирамж гарч байна. Голын голдиролд зөвшөөрөл олгосон асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Шийдвэр гаргасан хүмүүс татагдаж, буруутай бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ" гэжээ.
2023 оны долдугаар сарын эхээр Улаанбаатар хотод орсон аадар борооны улмаас Сэлбэ гол үерлэж, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг усанд автаж, ард иргэд, аж ахуйн нэгжүүд ихээхэн хэмжээний эд материалын хохирол амссан билээ. Үүнээс хойш үерийн далангаас газар хумсалсан аж ахуйн нэгж, тэдэнд зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн.
Цаашид ч Улаанбаатар хотод үер буухгүй гэж баталгаагүй учир, усны урсацыг саадгүй болгох үүднээс Нийслэлийн Засаг дарга энэхүү зоримог шийдвэрийг гаргаж байгаа аж.
Мөн, архитектур төлөвлөлтийн даалгавар /1642А/-ыг цуцлах 720 барилгын жагсаалтыг гаргасан байна. Эдгээр барилгууд нь 2016 оноос өмнө А даалгавар авсан ч барилгаа эхлүүлээгүй аж. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар хэрэв шинэ стандартыг мөрдвөл зөвшөөрлөө авах боломжтой юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зөв шийдвэр бнаа
Байшингын нураах зардал, компаны хохиролыг тэгээд бид нар татварын мөнгөөрөө л төлж таарна даа.
голынхоо гольдорлыг чөлөөлөх нь зүйтэй
нураах хэрэгтэй. өөрсдөө авилга өгч барьсан учраас тэрийг нь илрүүлэх ажил хийх хэрэгтэй. улс хохирол барагдуулна гэж бхгүй
Маш зөв шийдвэр байна Зоригтой шийдвэр гаргаж байгаад баяртай байна
zuv erhun
Хэдхэн блок баырны үнэлгээ бол гайгүй. Хотоороо үерт автсанаас дээр. Тэр байтугай хөрөнгөө үерт алдсан байх шүү.
нураахын л харий даа. Тэр Aqua бол том байгааа даа. Чаддагын бол нураачих харий барахгүй шүү гээд л төрөөс том царайтай баас байна
Avliga horoolloo adilhan buulgaachee ingej ylgaj blkuu
Hudlaa 2.Singuulid zoriulj olon hudlaa yrina.Teriig itgej.unemsheed ih uom hiine gj songood.irged hohirsoor duusna.Duujun teever.metro.Neptiin uildver.Eglee ert 4.5 tsagt ajildaa irdeg.ert ajlaa tarj amradag bolno Haa bn.buu itgeerei.Shuuhdeed 4 jil bolno
Ингээд юу ч шийдэхгүй л дээ. Хуучин байсан далангуудыг сэргээж, тэндээс айлуудыг нь нүүлгэж Сэлбийн гол үерлэсэн үед хурд сааруулах орон зайг үүсгэхгүй л бол нэмэргүй. Үерлэх болгонд айлууд урсана, эд хөрөнгөөрөө хохирно, амь нас эрсдэнэ.
unen boltugai
Гар дээр нь тавих Мөнгөний асуудал.ман д ирэх жилийн сонгуульд мөнгө хэрэгтэй.тэрийг нь aqua garden шийдэж барилгаа авна биз. Энэ ман хэдэд итгэх үе өнгөрсөн.иргэд хууртагдаад 30 жил болж бн. Интермед эмнэлэгийн замын хойно,хуучин танктай хөшөөний баруун тийшх өндөр барилга зөвшөөрөлгүй гэж нураах шийд гарсан ч одоо дуусч бн.Төв шуудангийн урд өндөр барилга мөн зөрчилтэй гэж хэдэн жил зогсонги байдалтай байж одоо ашиглалтанд орсон.хахууль гэдэг чинь харин ч дэвшил юм мөн болж байна.болж бүтэхгүй юмыг авилга хахууль болгодог юм биш үү?!!
ирээдүйгээ бодож амьдар одоо л болж баивал гээд өнөөдрөөбоддог улс мөхнө буруу бүгдииг зас бүгдииг зэхцэнд нь оруул Сумъяабазрын зөв шүү дэмжнээ
nuraalaa geed ueriin ayul buurah uu ter hesegtee dalan bolon goliin ursgal nariissan um bhgui bsan . anhnaasaa zovshoorol ogchihood . Delgiid ene bitgii hel usan dotor baishin barij l bga.