СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бөмбөгөрөөс Бишрэлт худалдааны төв хүртэлх замыг хоёр хоног хаана

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо Төмөрчний гудамж буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн гурван замын уулзвараас “Бишрэлт” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны 22:00 цагаас 18-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм байна.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.