СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Авлигатай Тэмцэх Газраас 11 дүгээр сургууль хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо Партизаны гудамж буюу Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал наймдугаар сарын 12-ны 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.