Вашингтон ДС орчмын монголчууд өргөн дэлгэр сайхан нааджээ

Хилийн чанадад өдгөө 200 гаруй мянган монгол иргэн ажиллаж амьдарч байгаагаас хамгийн олон нь БНСУ болон АНУ-д байна. Тодруулж хэлбэл, АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн ажиллаж амьдарч байна. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд баяр наадмыг өргөн дэлгэр маш сайхан зохион байгуулалттай хийдэг болжээ. 

Вашингтон орчмын монголчуудын монгол наадмыг Вашингтон орчмын монголчуудын холбоо, АНУ дахь Элчин сайдын яам, Вашингтон орчмын монгол уран бүтээлчдийн нэгдэл ТББ болон бизнес эрхлэгчид хамтран "Эв нэгдэл, эрх чөлөө" уриан дор зохион байгуулжээ. Монгол наадамд 2000 иргэн оролцож, эх орондоо очсон мэт хуримлан цэнгэлдсэн байна.  

Вашингтон ДС орчмын наадам Монгол төрийн далбаагаа мандуулах ёслол, шагай болон нум сум харваагаар эхэлсэн байна. Монголын шагайн холбооны АНУ дахь салбар холбооны тэргүүн Ц.Жамъянсүрэнгийн мэдээлснээр тус холбоонд долоон хотын 100-150 харваач хамрагддаг аж. 

362894925 303773508675115 1412256394733833969 n

361843584 301831965535936 2511016066978145533 n

362262058 302897738762692 1377066812032517807 n

362219761 302898615429271 3729980492754414733 n

362224679 302898655429267 7614004393972978616 n

360104717 302900152095784 2080759841916152019 n

362242652 302901042095695 7805651165948624042 n

362217839 302908325428300 1140638936883804773 n

362901270 303773318675134 1312551980884841122 n

360104978 302897172096082 4041419755180057716 n

Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ө.Батбаяр нээлтийн үгэндээ: 

-Монгол Улсын чухал гурав дахь хөрш АНУ-тай хөгжүүлж буй стратегийн түншлэл, жилээс жилд өргөжин гүнзгийрч байна. Монгол улсын Засгийн газрын "Алсын хараа" 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого зэргийн хүрээнд хэрэгжүүлсэн Монгол Улсын эдийн засгийн болон бусад хөгжлийн бодлогыг АНУ-ын Байден, Харрисийн Засаг захиргааны тэргүүлэх бодлоготой уялдуулан, Монгол-Америкийн ард түмний сайн сайхан, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хоёр тал хамтран ажиллаж байна хэмээн онцолжээ. 

Вашингтон ДС орчмын наадамд монгол үндэстнүүд тэр дундаа буриад, халимаг, өвөрмонголчууд оролцсоноороо тун онцлогтой боллоо. Мөн анх удаагаа морьтой наадсанаар Монгол наадам утга агуулгын хувьд бүрэн бүтэн болж чаджээ. 

363482453 1237040583660659 5982334087549938941 n

363487939 3735098806746512 3459125338655572244 n

363395851 2008839579463222 4778313446421043153 n

363486018 2610078952490427 3153393174340539467 n

363670610 997515214730402 2201906122262499972 n

363525277 189684343902552 233315506399662868 n

363672025 1326389954956753 2687473094024493684 n

363682244 819814459558024 7216354260714978499 n

363484762 1367624823964770 4192946420757270632 n

363463659 1021846778827229 7240134861096922183 n

363500982 2215543045295943 4468616464819112656 n

363546666 312821274439162 1452350164815981878 n

362897631 303773722008427 6310018454614771608 n

362225094 302901392095660 4726528622598155887 n

362232744 302896862096113 1302476895852159079 n

АНУ дахь Монгол улсын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга О.Эрдэнэсамбуу "Монгол наадамд 250 уран бүтээлч оролцсон нь баяр наадам өргөн дэлгэр, өндөр зохион байгуулалттай болсныг харуулж байна. Вашингтон ДС орчмын монголчууд маань эв нэгдэлтэй, гар нийлж ажилладаг. Элчин сайдын яамны хувьд тэднийг зангидах, нэгтгэх гол зорилготой. Зохион байгуулалтын ажлыг иргэд маань өөрсдөө хийдэг" гэсэн юм. 

Ийнхүү Вашингтон ДС орчмын монголчууд 23 дахь жилдээ баярлан наадлаа. Урлаг соёлын арга хэмжээ мэргэжлийн түвшинд зохион байгуулагдаж, хурдан морь, хүчит бөх, нум сум, шагайн харваатай өргөн дэлгэр сайхан нааджээ. 

Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.