Б.Ганзориг: Л.Чинбатын үйлдлийг гэрчилж байсан Засаг даргын орлогч хүртэл мэдүүлгээсээ буцчихлаа
"Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэдийг машинаараа хөөж, хоёр ч хүнийг мөргөж байгаа бичлэг цахимд орчинд тархсан билээ. Улмаар түүнд гурван зүйл ангиар ял төлөвлөсөн талаар цагдаа болон прокурорын байгууллагын эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Гэтэл уржигдраас хэрэг нь буцсан талаар мэдээлсэн ба өчигдрөөс бичлэг хийж баримтжуулсан залуу тэр хүмүүсийг "мөргөсөн" мэт үйл явдлууд хөвөрч эхэллээ.
Монгол улсын Хөдөлмөрийн баатрын бусармаг үйлдлийг гар утсаараа бичиж, баримтжуулсан Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзоригт цагдаагийн байгууллагаас "Гацуур" ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, "Гацуурт" ХХК-ийн захирлын нэр төрд халдаж, мөргөөгүй байхад мөргөсөн гэдэг худлаа мэдээллийг цахим орчинд тараасан гэх хоёр зүйл ангиар яллагдагчаар татаад байгаа юм. Бид түүнтэй холбогдож дараах зүйлсийг тодрууллаа.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзориг:
-Хэргийн материалтайгаа уржигдар танилцсан. Прокурорын дүгнэлттэйгээ өчигдөр танилцлаа. Монголд шударга юм байхгүй болчихсон юм байна.
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний газраас хүний хуруу хугалсан гэсэн дүгнэлт гаргасан байна. Зүгээр л хүнийг гүтгэж болдог юм байна. Гүтгээд яллагдагч болгочихсон байна.
Мөргөснийг харсан гэж анх мэдүүлж байсан хүмүүс, тухайлбал, Цагааннуур сумын Засаг даргын орлогч Б.Ууганбаяр эхлээд телевизээр "харсан" гэж ярьж байснаа өнөөдөр "хараагүй" гэж мэдүүлэг өгсөн байх юм. Тухайн өдөр "биднийг мөргөсөн, гомдолтой" гэж мэдүүлж байсан хоёр хүн маргааш нь "мөргүүлээгүй, гомдолгүй" гэж мэдүүлсэн байна. Түүгээр зогсохгүй "3-р багийн Засаг дарга Б.Ганзориг "мөргүүлсэн" гэж мэдүүлчих гэж ятгасан" гэж мэдүүлэг өгсөн байх юм. Би тийм зүйл яриагүй, ярих ч шаардлага байхгүй. Үнэний төлөө явсан над руу мөргүүлсэн хүмүүс нь хүртэл дайраад байх юм. Үнэн юм гэж алга.
Энэ хүмүүс мэдүүлгээсээ буцсан нь анхаарал татаж байна.
-Тэр бүх үйл явдлыг Цагааннуурын цагдаагийн ажилтан харж байсан. Тэр хүн гэрчилнэ гэж та ярьсан байсан?
-Мөргөх үед бол цагдаа байгаагүй. Харин хуруу хугалсан гэх процесс дээр цагдаа байсан. Мэдүүлгээ өгөөд явж байгаа.
Хууль хяналтын байгууллага шударга ажиллаасай гэж хүсэж байна гэв.
Ингээд та бүхэндээ Цагааннуур сумын Засаг даргын орлогч Б.Ууганбаяр эхлээд телевизээр юу гэж ярьсныг хүргэе.

Өчигдөр ингэж ярьж байсан хүн өнөөдөр "үзээгүй, Гацууртын Л.Чинбат захирал ямар ч хүн мөргөөгүй" хэмээн ярьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.