СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-07-07

🔴 LIVE: Х.Нямбаатар: Төмөр зам барих нь дөчийн бидон цутгахтай адилгүй

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Хятадын 1955 оны хилийн хэлэлцээрийн болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан бүтээн байгуулалттай холбоотой хил дамнасан хэлэлцээр болон авах зарим арга хэмжээний талаарх тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуув. Харин Тогтоолын төсөл санаачлагч Х.Нямбаатар Д.Ганбат гишүүнийг тус асуултаа ерөнхийлөгч асан Х.Баттулгаас асуухыг зөвлөв. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Гашуунсухайт боомтыг холбох гэж байгаа юм байна. Эрх баригч нам долоон жил эрх барьж байна. Яагаад энэ холболтыг хийхгүй удаасан юм бэ? Супер циклийг албаар алдагдуулсан байна. Бараг 80 их наяд төгрөг орж ирэх байсан гэдэг дүн байсан санагдаж байна. Хэрэв энэ мөнгө манай улсад орж ирсэн бол ямар өөрчлөлт гарах байсан бол. Ямар ч ач холбогдолгүй төмөр замуудыг маш ихээр барьж байгуулсан байдаг. Дэлхий ногоон эдийн засагт шилжиж байна. Энэ замаар тээвэрлэх нүүрс дээрээ судалгаа шинжилгээ хийсэн юм уу. Энэ хэзээ ашиглалтад орох юм бэ? Судалгаа шинжилгээ байна уу

УИХ-ын гишүүн, Тогтоолын төсөл санаачлагч Х.Нямбаатар:

-Төмөр замын нарийн хийцлэлтэй хил дамнасан бүтээн байгуулалт хийгдэнэ. Бетон цементийн бэхжилтийг авахад жилээс наашгүй. Ийм хугацаатай. Энэ дөчийн бетон цутгах юм шиг тийм хурдан хийгдчихгүй. Ойролцоогоор 1.6 жилдээ багтааж хийе гэсэн ТЭЗҮ байгаа.

. Ингээд бид супер циклийг алдсан.

МАН сүүлийн долоон жилийн хугацаанд зүүн төмөр зам, Гашуун Сухайтын төмөр замыг бариад одоо хил дамнасан төмөр зам барих гэж байна. Төмөр зам баривал байгалийн баялаг гялгар уутанд хийсэн элс шиг урсаад алга болно гэдэг суртал ухуулгын нэвтрүүлэг хийдэг байсан гэдгийг та мэдэж байгаа. Эзнийг өөрийнхөө нутгаас хай. Юм хийж байгаа хүмүүст чөдөр тушаа хийдгээ боль. Улс төржих үедээ улс төрж гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.