"Playtime" наадмыг зохион байгуулагчдад арга хэмжээгээ цуцлах шаардлага хүргүүлжээ

Сүүлийн хоёр хоногт үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотын зарим хэсэг усанд автаж, тог цахилгаангүй болоод байгаа билээ. Ялангуяа, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдал улам бүр хүндрээд байна.

Усны урсацад саад болж байгаа хоёр ч гүүрийг нураах шийдвэрийг Нийслэлийн Засаг даргаас гаргасан. Мөн, Монгол улсын Ерөнхий сайд "Голын эрэг, далан дээр хууль зөрчин байгуулагдсан барилга байгууламжийг шаардлагатай бол нураах" үүргийг өгөөд байгаа. 

Иймд үер усны аюулаас сэргийлэх үүднээс олон нийтийн арга хэмжээг цуцлах захирамжийг Нийслэлийн Засаг даргаас гараад байгаа юм. 

Гачуурт дахь "Монгол шилтгээн"-д гурав хоног үргэлжлэх "Playtime festival-2023" өнөөдрөөс эхэлсэн. Тус наадмыг зохион байгуулагчдад "арга хэмжээгээ цуцлах" шаардлагыг нийслэлээс хүргүүлсэн боловч, хүлээн авахаас татгалзжээ. 

"Гачууртад бороогүй, цаг агаар тогтуун, Туул голоос хол учир цуцлах бодит шаардлага үүсээгүй" гэж зохион байгуулагчид тайлбарласан байна. 
9B9CAE7E 6472 4C54 B073 676C51214251
873B21D3 94FE 4282 BC4B 6DCF4359A640

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.