СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-07-06

🔴Б.Пүрэвдорж: Хүйтэн сэтгэлтэй хүмүүс төсвийн гүйцэтгэл дээр хариуцлагагүй, харгис хандаж байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.07.06/ хуралдаж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Арай хийж ажил хийх боломж олдсон он бол 2022 он байсан. Тийм учраас төсөв хөрөнгө хэлэлцэхдээ 2020,2021 он гэсэн амаргүй ковидын жилүүдийн дараа нөхцөл байдал нааштай эргэж байна.

. Бид 2022 оны төсвийг нэлээд өөдрөг үзэл бодолтой баталж өгсөн. Аливаа ажилд гүйцэтгэл үр дүн гэж маш чухал байдаг. Энд татвар төлөгчдийн мөнгө явж байгаа. Гэтэл 2022 оны төсвийн гүйцэтгэлээс харахад зогссон, удаашралтай, бараг хийгдээгүй ажил олон байна.

Би яагаад гэр хорооллын дахин төлөвлөлт дэд бүтэцтэй холбоотой асуудлыг яриад байна гэхээр хоёр гурван өдрийн бороо ороход яаж үер бууж, хөрсний бохирдол ямар түвшинд хүрэв? .

Авлига хорооллыг тойрсон ус алдалтыг та нар хараадах даа. Энэ бүхэн юу юм бэ? Энэ бол төсөвт тавих хяналт хариуцлага байхгүйгээс гүйцэтгэл муу, хариуцлага тооцдоггүй зэргээс шалтгаалж байна. Би өмнөх хурал дээр ч хэлж байсан, аудитын дүгнэлтэд сөрөг буюу хязгаарлагдмал гэж гарсан. Ялангуяа, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, гурван гэрээт ажлын гэрээний хугацаа дууссан, гэрээний гүйцэтгэл удаашралтай, хийгдээгүй, гэрээг нь сунгаагүй, аудитаар өгсөн гэрээг хэрэгжүүлээгүй, Засаг даргын захирамж биелээгүй, нийслэлийн өмчид шилжүүлсэн 18 орчим тэрбум төгрөг нь тусгагдаагүй, яаж зарцуулсан нь тодорхойгүй гэдгийг дурдсан байна. Үүнд ямар хариуцлага тооцох вэ л гэж асуугаад байна. Хариуцлага тооцох механизмтай баймаар байна. 2023,2024 онд яг иймээрээ байх уу. Төсвийн байнгын хорооноос оруулж ирж байгаа хуулийн төслийг баталчихвал болох юм шиг яриад байх юм. Шат шатандаа хариуцлага тооцмоор байна. Яг энэ дээр хэн хариуцлага хүлээх бол, хариулт өгөөч. 

Төсвийн зарлагын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж: 

-М.Оюунчимэг гишүүний шүүмжилж ярьж байгаа нь зөв өө. Хүйтэн сэтгэлтэй хүмүүс төсвийн гүйцэтгэл дээр хариуцлаггүй, харгис хандаж байна. Ер нь бол төсвийн хөрөнгө оруулалтаар маш их ажлуудын хуваарилдаг. УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо иргэдийн эрх ашгийг хангасан хөрөнгө оруулалт тавьж өгдөг. Жишээ нь, үерийн далантай холбоотой олон хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын болон улсын төсвөөр хангалттай хийсэн. Ялангуяа Чингэлтэй дүүрэгт их хийгдсэн. Гэтэл тендер шалгаруулалтад нь өөрийн цүнхтэй компаниа оруулдаг, 10 хувийг нь авдаг явдал хэрээс хэтэрсэн учраас үүнд эргүүлээд хариуцлага тооцох мехнанизм байхгүй. Өөрсдийн хамаарал бүхий нөхдүүдээрээ тендерийн ажлыг нь хүлээж авдгаас болоод чанаргүй бүтээн байгуулалтын их ажил хийгдэж байгаа нь төсвийн гүйцэтгэлд муугаар нөлөөлж байна.

Тийм учраас төсвийн гүйцэтгэл дээр ялангуяа ажлыг парламентын хүрээнд хийж явахгүй бол Засгийн газар нь толгой дээр гарчихлаа. Гүйцэтгэх засаглал дураараа авирладаг явдал хэрээс хэтрээд байгааг хэлэх нь зүйтэй. 

Энэ жил буюу 2023 оны төсөв дээр уртаашаа гурван хөрөнгө оруулалт тавигдсан. Түүний хоёр нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор автобусанд 300 тэрбум, түгжрэлд 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан гэж ойлгож байгаа. Гэтэл Ховд аймагт хөрөнгө оруулалт тавигдсан. Гэтэл түүнийг өнөөдрийг хүртэл тендерийг нь шалгаруулахгүй сууж байна. Ганцхан тендер шүү дээ. Үүнээс юу харагдаж байна гэхээр тендерийн ард хэдэн албан тушаалтан суугаад авлигаа хараад сууж байдаг. Таалагдахгүй бол буцаадаг. Ийм зүйл хэрээс хэтэрсэн байна гэж би хараад байгаа. Тиймээс төсвийн гүйцэтгэл дээр хариуцлагатай хандаж, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих, баталсан хуулийн хэрэгжилтэнд хариуцлага тооцох тэр механизмыг бий болгоно гэдгийг хэлье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.