СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-07-06

🔴Г.Ганболд: УИХ-ын дарга Г.Занданшатар дэндүү дээрэлхэж байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.07.06/ хуралдаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчит оролцоотой компаниудын нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар дагнасан хяналт шалгалт эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангаж, тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Энэ асуудалтай холбогдуулж, нүүрсний олборлолт, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шинжлэн судлах үүрэг хүлээн, Түр хороог даргалж ажилласан, УИХ-ын гишүүн Г.Ганболд дээрх байр суурийг илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 

-Холболтын төмөр зам барих нь эдийн засгийн хувьд үнэхээр ач холбогдолтой. . Бид нүүрсний түр хороо байгуулаад бүтэн жил ажиллаад сонсгол зохион байгуулъя гээд өчнөөн олон удаа хүсэлтээ өгсөн. Гэтэл . Өмнөх түр хорооны тайлангаа сонсоод дараагийн түр хороо байгуулах эсэхээ ярьдаггүй юм уу? Эхлээд ядаж тайлангаа сонс л доо. Үнэхээр муу ажилласан бол дараагийн түр хороогоо байгуул л даа.

УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг сонсгол зохион байгуулах боломжгүй гэж би гарын үсэг зураагүй. Гэтэл танай түр хорооны хугацаа дууссан, нүүрсний хулгайн асуудлаар биш хил гаалийн асуудлаар байгуулсан түр хороо гэж ярьж байна. . Бид сонсголоо өнгөрсөн дөрөвдүгээр сард хийнэ гэж нийтэд зарласан байхад боломжгүй гэж зогсоосон. Үүнээс хойш удаа дараа хүсэлт тавьсан боловч хийлгээгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.