Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

2023 оны 06-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Улаанбаатар орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 31-36 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.