Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд оногдуулах шийтгэлийг улам чангаруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд одоо мөрдөгдөж байгаа хуулиар эхний удаад эрхийг нь нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгож байгаа.
Хэрэв эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 7-30 хоног баривчлах эрх зүйн зохицуулалттай. Гэтэл сүүлийн үед эрхээ хасуулсан ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй, оногдуулах шийтгэл нь хөнгөдөж байна гэсэн яриа албаныхны дунд гарчээ.
Иймд энэ эрх зүйн зохицуулалтыг чангатгах саналаа холбогдох байгууллагуудад тавиад байгаа талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат мэдээлжээ.
2023 оны эхний таван сарын байдлаар эрхгүй этгээд согтуурсан үедээ жолоо барьсан 1554 зөрчлийг илрүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.