? LIVE: Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ /зургаа дахь өдөр/

Олимпын төрөлт таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлж байна. 

Taekwondo 01 012 

Азербайжан улсын Баку хотноо олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /5.29/ албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 144 орны 950 тамирчин өрсөлдөж байна. Манай баг, бүрэлдэхүүн болон тэмцээнийг хуваарийг ЭНД дарж үзнэ үү.

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -74кг, эмэгтэйчүүдийн -62 кг жингийн тулаан явагдана. Манай улсаас "Алдар" спорт хорооны тамирчин Г.Энхбаяр эрэгтэйчүүдийн -74 кг жинд тулалдах бол Өвөрхангай аймгийн тамирчин Ж.Ичинхорлоо эмэгтэйчүүдийн -62кг жинд тулалдана.

Г.Энхбаярын хувьд эхний тойрогт Европын аваргын хошой хүрэл медальт Гүржийн К.Зурабтай тулалдах оноолттой байна. /тавдугаар дэвжээний ес дэх тулаан/ 

Эрэгтэйчүүдийн -74кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -74кг жингийн оноолт

Харин Ж.Ичинхорлоогийн хувьд эхний тойрогт залуучуудын дэлхийн аваргын алт, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт Их Британийн П.Алияатай тулалдах оноолттой байна. /тавдугаар дэвжээний хоёр дахь тулаан/

Эмэгтэйчүүдийн -62кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -62кг жингийн оноолт

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:

Тавдугаар дэвжээг шууд үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.