🔴LIVE: Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ /эхний өдөр/

Сурталчилгаа
🔴LIVE: Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ /эхний өдөр/

Олимпын төрөлт таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Азербайжан улсын Баку хотноо энэ сарын 29-нөөс зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ДАШТ-д 144 орны 950 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Хо Инёон, Д.Лхагвадорж нарын удирдлага дор найман тамирчин өрсөлдөх бол тэмцээнийг дэнслэхээр олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар ажиллаж байна.

Эрэгтэйчүүд:

-58кг жинд: Үндэсний шигшээ багийн тамирчин С.Ган-Эрдэнэ /5 сарын 30-ны өдөр/
-63кг жинд: Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Д.Чинзориг /6 сарын 1-ний өдөр/
-68кг жинд: Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Ц.Баянбат /5 сарын 29-ний өдөр/
-74кг жинд: Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Г.Энхбаяр /6 сарын 3-ны өдөр/
-80кг жинд: Эрдэнэт хотын тамирчин А.Билгүүн /5 сарын 31-ний өдөр/
-87кг жинд: Эрдэнэт хотын тамирчин О.Азхүү /5 сарын 31-ний өдөр/

Эмэгтэйчүүд:

-46кг жинд: Алдар спорт хорооны тамирчин М.Сувд-Эрдэнэ /6 сарын 2-ны өдөр/
-62кг жинд: Өвөрхангай аймгийн тамирчин Ж.Ичинхорлоо /6 сарын 3-ны өдөр/ нар тус тус тулалдана.

Тэмцээний салхийг хагалан өнөөдөр -68кг жинд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Ц.Баянбат эхний тойрогт 2022 оны Европын аваргын хүрэл медальт Израйлын Кривиски Нимроттой тулалдана. /тавдугаар дэвжээний 11 дэх тулаан/ Түүний жинд хамгийн олон буюу 87 тамирчин өрсөлдөж байна. Тус жинг Токио 2020 олимпын наадмын мөнгө, 2019 оны дэлхийн аварга Их Британийн Брадли Синден тэргүүлж байгаа бол В хэсгийг Токио 2020 олимпын наадмын аварга Узбекистаны Р.Улугбек тэргүүлж байна. 

-68кг жингийн В хэсгийн оноолт

ДАШТ Улаанбаатарын цагаар 13:00 цагт хэсгийн тулаанаар эхлэх бол 18:00 цагаас шөвгийн 16 болон хэсгийн аваргын тулаанаар үргэлжилж 22:00 цагаас хагас шигшээ болон шигшээ тоглолтууд үргэлжлэн явагдах хуваарьтай байна. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:

Тавдугаар дэвжээг шууд үзэх:

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0