Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Эхний өдөр хүчит комүсүби Такаясүг давсан Хошёорюү С.Бямбасүрэн аварга хоёр өдөр дараалан өвдөг шороодлоо. Нэг ч унаагүйгээр башёг үргэлжүүлж буй Оносато аварга өнөөдөр Охотой учраа таарсан байна.
Башёгийн дөрөв дэх өдөр дээд зиндаанд хүч үзэх манай бөхчүүд дараах оноолттой байна.
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /1-2/ - Маэгашира /2/ Аби /2-1/
Комүсүби Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-3/ - Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /3-0/
Маэгашира /3/ Онокацү Б.Чойжилсүрэн /1-2/ - Комүсүби Такаясү /2-1/
Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /3-0/- Маэгашира /4/ Хакүохо /2-1/
Маэгашира /9/ Чиёошома Г.Мөнхсайхан /0-3/ - Маэгашира /8/ Саданоуми /0-3/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг улбар шар өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно