Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Эхний өдрийн барилдаанд өөрийн хамгийн хүндхэн өрсөлдөгч болох Такаясүг даваад байсан Хошёорюү С.Бямбасүрэн өчигдөр буюу башёгийн хоёр дахь өдөр Вакамотохаруд өвдөг шороодлоо. Харин нөгөө Ёкозүна Оносато Украин сумоч Аонишикигээр ээлжит даваагаа авлаа.
Башёгийн хоёр дахь өдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /1-1/ - Маэгашира /1/ Вакамотохару /1-1/
Комүсүби Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-2/ - Маэгашира /4/ Хакүохо /1-1/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /2-0/ - Маэгашира /2/ Аби /1-1/
Маэгашира /3/ Онокацү Б.Чойжилсүрэн /0-2/ - Секиваке Вакаакакаге /2-0/
Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /2-0/- Маэгашира /5/ Мэйсэй /0-2/
Маэгашира /9/ Чиёошома Г.Мөнхсайхан /0-2/ - Маэгашира /10/ Рога /2-0/
Жич: Давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно