СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-05-31

УИХ-ын гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг намын нэрсийн жагсаалтаар сонгодог болно

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ. Уг байнгын хороо

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байгаатай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж үг хэлж, асуулт хариулт үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Монгол Улс Үндсэн хуулиараа парламентын засаглалтай байна гэж заасан. Сүүлийн нэг жил парламентын засаглал байхгүй болсон. Тал нь Засгийн газарт ороод суучихсан. Гүйцэтгэх засаглалд хяналт тавих юм байхгүй өнөөдрийг хүртэл явлаа. Үндсэн хуульд оруулах өөрчлөлттэй холбоотойгоор хоёр удаа ард иргэдтэйгээ уулзаж, санал солилцлоо. Ард түмний амьдрал үнэхээр доройтсон байна. Хулгай зэлгий гэмт хэрэг, ханшийн өсөлт туйлдуулсан байна. Та бүхэнд ард түмэн найман жилийн хугацаанд 65, 62 суудал өгсөн. Гэтэл найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил нь гурван хүний хоёр нь ядуу байна. Салбар салбарын төлөөлөл гэж яриад байх юм. Тэгэхээр бие үнэлэгч, нууц амрагууд, хамаатан садны төлөөллийг УИХ-д орох уу?

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:  

-Тэгш бус байдал авлига хээл хахууль тогтворгүй засаглалыг засахын төлөөх Засгийн газрын санаачлагыг тогтолцооны хувьд дэмжиж байгаа боловч ёс суртахуунтай төлөөллийг сонгох хүсэлтэй байгаагаа иргэд шаардаж байна. Холимог тогтолцоог иргэд дэмжиж байгаа ч улсаа тоносон төлөөлөл орж ирэх вий гэдгээс болгоомжилж байна. УИХ-д суудалгүй намууд ч жагсаалтаа худалдах эрсдэл байгааг болгоомжилж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

. Мөн Үндсэн хуулиараа ойр ойрхон оролдож байгаад Үндсэн хуулийн хямрал руу явах вий гэдгийг болгоомжлуулж байна. УИХ яагаад заавал 152, 126 гишүүнтэй болох шаардлага байгаа юм бэ? Сонгуулийн тогтолцоо холимог болсноор тойргоос болон жагсаалтаар сонгогдох нь. Жагсаалтынхаа эхэнд малчин, тариаланч, эрдэмтэн мэргэд, инженер техникийн төлөөлөл, гадаад дахь Монгол иргэдийнхээ төлөөллийг жагсааж, ард нь улстөрчидөө бичээрэй гэж хэлсэн шүү. Нам дугуйлахгүй шүү. Намын нэрийн ард улсаа тоносон хүмүүс ичихгүй ороод ирдэг. Тийм учраас нам дугуйлахгүй, хүн дугуйлахад анхаараарай гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-Өнгөрсөн хугацаанд иргэдтэй уулзаж ажиллаа. Иргэд ихээхэн бухимдалтай байна. Монголын төр чадвахижих шаардлагатай байна. Асуудлын шалтгаан УИХ-ын гишүүдийн тоондоо бус, иргэдийн амьжиргаа муу байгаагаас иргэд бухимдаж байгаа гэж дүгнэж байна. Ардчилсан нам санал гээгдэхгүй байх гэдэг зарчмын байр суурьтай байсан. Ингэхийн тулд тоог нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Аливаа асуудалд Монголчууд арга билгийн талаасаа хардаг. Манай Судлаачдын байр суурийг хүндэтгэн үзэж бодлого шийлвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа гэв. 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
9 сарын өмнө
202.55.188.121

Манынхан бүүр дураараа ард түмний саналыг авахгүй шууд шийддэг лаларууд юмаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.