СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-28

Гэрээсээ төөрсөн хүүг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
10 сарын өмнө

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр "Малд явсан хүүхэд алга боллоо. Унаж явсан морь нь адуундаа давхиж ирсэн" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Улмаар эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын албатай хамтран гүйцэтгэсэн байна. 

Мориноосоо унасан хүү Хар ус нуурыг явганаар бүтэн тойроод явж байжээ. Түүнийг аймгийн төвөөс 45 орчим км зайд орших Булангийн овоо орчмоос цагдаа, онцгой байдлын албаныхан эсэн мэнд олсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нансалмаа
10 сарын өмнө
59.153.115.207

Болждээ

Зочин
10 сарын өмнө
66.181.161.69

Худал мэдүүлэх юмаа. Хүү өөрөө гэртээ ирсэн гэсэн ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.