УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 200 мянгад хүнс авдгаа "батлав"

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэгэн ярилцлагадаа "Долоо хоногт хүнсэндээ 200 мянган төгрөг зарцуулдаг" гэж ярьсныг дийлэнх уншигчид гарчгаар нь "Сард хүнсэндээ 200 мянган төгрөг зарцуулдаг" гэж дүгнэсэн байдаг. 

Тэрбээр өнөөдөр "Фермер" зах орж хүнсээ цуглуулахдаа "гарчиг нь зөрснөөс буруу зөрүү ярьж зохиож попорсон зүйл байхгүй" гэдгээ баталж, 200 мянган төгрөгт "багтаан" хүнсээ цуглуулжээ. 

Ногоонд 68100, боорцогт 6390, жимсэнд 52000, тараг, зөөхий, маслонд 31000, өндөг, хиам, бяслагт 37070, улаан лоольд 20000, талх, кекс 5000 төгрөг зарцуулсан буюу нийт 219.560 төгрөгийн худалдан авалт хийжээ. 

344253047 181797584396785 1731174375329163895 n

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Авдаг авдаг гэхэд эр хүн үүнээс илүү юу цуглуулах вэ дээ. Хагас бүтэн сайнд хүүхдүүд маань аавын хийсэн хоолыг иднэ гэдэг. Миний хийсэн хоолонд дуртай. Ямар хоол хийхээс шалтгаалж хийх хоолныхоо материалыг би өөрөө цуглуулдаг. Ийм л байна" гэжээ. 

Харин нэгэн уншигч "Монголчуудын голчлон хэрэглэдэг мах, гурил худалдан аваагүй учир нэг хонины гуя 60 мянган төгрөг болсныг эрхэм гишүүн мэдээгүй байна" гэдэг сэтгэгдэл бичжээ. Байдал ийм л байгаа билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.