Ялалтын баярт зориулсан жагсаал маргааш болно

Тавдугаар сарын 9 буюу Ялалтын баярт зориулан маргааш "Үхэшгүй мөнхийн хороо" жагсаалыг "Шинэ Оросын найзууд" ТББ, Хууль зүйн туслалцааны төв, Монгол дахь Оросын нутаг нэгтнүүдийн зөвлөлөөс зохион байгуулах гэж байна. 

Офицеруудын ордноос 09 цагт хөдлөх жагсаал Маршал Г.К.Жуковын хөшөө хүртэл жагсана. Хөшөөнд цэцэг өргөхөөс гадна бэсрэг концерт тоглогдох аж. 

Мөн монголын алдартай гүйлтийн тамирчин Буянтогтохын Болд Г.К.Жуковын хөшөөнөөс ОХУ-ын ЭСЯ хүртэл Ялалтын тугийг мандуулан гүйнэ гэжээ.  

59773002 2329843743743764 8295554479810412544 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.