СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-05-05

Цагдаа нар таван жилийн өмнөх хүн амины хэргийг илрүүлжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
11 сарын өмнө

Цагдаагийн байгууллагад 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах 4 дүгээр баг, Товгын ар гэх газраас 13 настай, эмэгтэй “М” гэгч хонь хариулахаар яваад сураггүй алга болсон мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, үр дүнд хүрээгүй учир хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, өнгөрсөн хугацаанд тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоон, таван жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироон хэргийн газраас 3км газарт зөөвөрлөн модон дунд нуусан байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ватжаргал
11 сарын өмнө
202.126.88.137

Манай цагдаагийн алба үнэн мундаг юм аа

Цааз
11 сарын өмнө
202.126.90.96

Хараал идсэн ийм юмнуудыг цаазлах хэрэгтэй

Үнэн
11 сарын өмнө
192.82.68.5

Ийм гайнууд л цагдааг муулаад байгаа юм.

Зочин
11 сарын өмнө
67.86.193.82

Иим яргачингиин овог нэр нутаг орон зуогииг нь ил тавиж чагаад болохгүй бна. Бусад оронд иим жигшүүрт хэрэг гарсан бол хэдэн цагиин дараа нэр ус оршин суудаг хаяг гурван талаас нь авсан зураг зэргииг өдөржин мэдээгээр гаргаад авсан ял шиитгэлииг нь бас мэдээлдэг юм. Манайд иим хулгайчиин нэрииг нууцалаад харин хохирогчын нэрииг ил тавидаг нь ямар тэнэг хууль бнаа. Хуульчид минь сэрэгтүн.!!!…

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.