СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-04

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг бууруулах шийдэл ярихгүй байгааг шүүмжлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

УИХ-ын дарга  Г.Занданшатар дөрөвдүгээр сарын 27-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засгийн  болон Төсвийн байнгын хороодын дарга нар, нийслэлээс сонгогдсон гишүүдэд хандан өргөн хэрэглээний  гол нэрийн бараа бүтээгдэхүүн тэр дундаа мах, гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, хариу арга хэмжээ авах талаар гарц, шийдэл олох үүрэг даалгавар өгсөн билээ.

Энэ дагуу нэр бүхий гишүүд зах худалдааны төвүүдээр явж, сайн, муу санал шүүмжлэлийн аль алиныг сонссон. Харин өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ ажлынхаа үргэлжлэл болгож үнийн өсөлтийн асуудлаар холбогдох яамны мэдээллийг сонсчээ. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Бодлого тодорхойлж оруулж ирэх байгууллага бол Засгийн газар

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-аас бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал, үнийн өсөлт, хомсдол үүсэхээс сэргийлсэн бодлого шийдвэрүүдийг гаргаж, жилийн өмнө УИХ-аас хөрөнгө санхүүг нь улсын төсөвт суулгасан. Улс орны эдийн засагт төр нэг талдаа оролцоод интервенц хийгээд, санхүүжилтийг нь шийдээд яваад байдаг. Үр дүн нь амьдрал дээр огт хэрэгжихгүй байна хэмээн Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд оролцох үеэрээ хэллээ.

Мөн тэрбээр, төсөв байна уу, татвар байна уу бүх бодлогыг тодорхойлж гаргаж оруулж ирэх байгууллага бол Засгийн газар. Татварын ачаалал, дарамтыг тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татвар гэх зэрэг асуудлуудыг хариуцсан байгууллагуудтай ярьмаар байна. Гэтэл .

УИХ-аас гаргасан эдийн засгийн хүндрэл, эрсдэл үүсэхээс сэргийлсэн бодлого шийдвэрийн хэрэгжилт хэр үр дүнтэй болж байгаа эсэхийг эргэн ярьж, үнэлэлт дүгнэлт өгмөөр байна. Цаашдаа үнийн өсөлтөөс сэргийлэх бодлогыг хэрхэн хийх ёстой юм бэ гэсэн дүр зургаа гаргаж, зоригтой шийдэл гарган ажиллах шаардлагатай байна гэлээ.

Ц.Сандаг-Очир: Та нарт судалгаа гаргаж ир гэж хэлээгүй, шийдлүүдээ ярь гэсэн. Гэтэл  шийдэл ярихгүй байна

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, зах зээлийнхээ зарчмаар янз бүрийн шалтаг шалтгаанаар  бараа, бүтээгдэхүүний өссөн үнийг бууруулах нь маш хүнд. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас үнэ тогтворжуулах нэрийдлээр өгсөн зээлүүдийнхээ талаар яриад байх юм,  үр дүн гараагүй байна.  2022 онд Улсын Их Хурлаас Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Ийм арга хэмжээ аваагүй бол шатахуун 3000 төгрөг даваад явах байлаа. Хуулийн хүрээнд авсан арга хэмжээний үр дүнд шатахууны үнийг тогтвортой барьж байна. Тэгвэл мах, гурилын хувьд хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж үзэхээр байна. Төрөөс олгодог урамшуулал, махны нөөцийн бэлтгэлд хэдэн тэрбум төгрөг зарцуулагдаад байгаа атал эдгээр мөнгөнүүд чинь эзнээ олохгүй байгаа юм биш үү. Бодлого чинь буруу, эсвэл эдгээр арга хэмжээ нь үнэ хөөрөгдөх нөхцөл шалтгаан болоод байгаа юм уу. Энэ зарчим өөрөө хэр зөв, оновчтой юм бэ гэдэг асуудлаа ярихгүй юм уу гэдгийг салбарын яамнхынаас тодруулж байлаа.

Мөн . Тэгэхээр Эдийн засгийн байнгын хорооноос холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахуулахад чиглэсэн тогтоолыг төсөл боловсруулж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай байна гэв.

Ц.Цэрэнпунцаг: Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамны бодлого шийдвэрийг ард түмэн хүлээж байна

Хуралдааны үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, . УИХ-ын гишүүд зах, худалдааны төвүүдээр явж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханштай танилцсан. . Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам ямар бодлого шийдвэр гаргаж, хэрхэн арга хэмжээ авч байгаа талаар тодорхой хариултыг ард түмэн хүсэж байна. Монгол банкны төлөөлөл инфляцыг нэг оронтой тоонд оруулна гэж байна. Үүнийг хүлээж байх хооронд ард иргэд хэцүү байна шүү дээ. Мах, гурилын үнэ тогтворжуулах талаар хууль гаргасан, хуулийн хэрэгжилтийн үр дүнг шалгаад явахаар гялайж гялтайсан юм алга байна. Мэдээлэлд банкуудаар дамжуулж хөнгөлөлттэй зээл олгож байгаа талаар дурдаж байна. Хэдий хэмжээний зээл, ямар банкаар дамжиж, ямар компаниуд авсан талаар нэр устай нь танилцуул гэв.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хариултдаа, 63.3 тэрбум төгрөгийг урт хугацаат, репо арилжаагаар мах бэлтгэн нийлүүлэгч нарт олгосон. Мөн ХХААХҮЯ, Монгол банк хамтраад гурилын нөөц бүрдүүлэхэд зориулж арилжааны банкны эх үүсвэрээр олгогдох зээлийн хүү болон зээлдэгчийн төлөх үнийн зөрүү 3.75 тэрбум төгрөгийн татаасыг арилжааны банкуудад олгох нөхцөлтэйгээр 35.2 тэрбум төгрөгийг таван аж ахуйн нэгжид нэг жилийн хугацаатай олгосон. Хөдөө аж ахуйг дэмжих зээл болон Эрүүл мэндийг хамгаалах эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд нийт 789.3 тэрбум төгрөгийн зээлийг 22 мянга гаруй зээлдэгчид олгосноос 97.6 тэрбум төгрөгийг махны нөөц бүрдүүлэх зорилгоор 25 зээлдэгчид олгосон. 46 тэрбум төгрөгийг гурил тэжээл, ургамалын тосны зориулалтаар 9 зээлдэгчид олгосон. Малчдыг дэмжих зээлэнд 129 тэрбум төгрөгийн зээлийг 19800 малчинд олгожээ. Одоо мөн гэв.

Ж.Бат-Эрдэнэ: Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсссөр байх уу, Өснө гэвэл тэрийгээ ард түмнийхээ өмнө шууд зарла

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцүүлэх үеэр Ажлын хэсгийнхнийг хариултыг чамлаж, ХХААХҮЯ-ны дэд сайд руу хатуу үг чулуудлаа.

Тэрбээр, “Та бүхэн үнийн өсөлтийн асуудалд бодлого гаргаж ажиллахгүй байна. Мэдээлэл, танилцуулга хийсэн болоод хөвөөд яваад байж болохгүй.


тухайгаа л ярих юм. Энэ зээлийг ямар аж ахуйн нэгжүүдэд өгсөн мэдээллээ ил тавь. Энэ зээл чинь зорилтот эзэндээ хүрэхгүй байна. Хамгийн гол нь мах, гурилын үнэ хагас жилийн өмнө хэд байгаад, одоо хэд болсон, үнэ өссөн шалтгааныг та бүхнээс тодруулах гээд байдаг. Цаашид үнийн өсөлтийн эсрэг ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн юм, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байх уу. Өснө гэвэл тэрийгээ ард түмнийхээ өмнө шууд зарла.” хэмээн дэд сайдыг шахав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг хариултдаа, салбарын яам гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдолтой хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаагаа дурдсан. Мөн махны үнийн өсөлтийн эсрэг нөөцийн махны бэлтгэл ажлыг хангахад нийслэл хотын удирдлагатай хамтран түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх, тээврийн асуудал зэрэг зохион байгуулалтын асуудлуудад анхаарч ажиллана гэсэн бол гурилын хувьд улаан буудайн тээврийн  асуудал, буудайн орц, найрлага, бордоо, үр, ургамлын бодисын үнэ нэмэгдсэнтэй шууд хамааралтай гэж байлаа. Салбарын яамнаас улаан буудайн үнийг бууруулах чиглэлээр хэд хэдэн удаагийн зээлийн төслүүдийг санаачлан зохион байгуулсан. хэмээн хариулж байлаа.

Иргэд жилд 3 их наяд сүүлийн 3 жилд 13 их наядыг инфляцад алджээ

. Хөрсөн дээрээ буумаар байна гэхчлэн эгдүүцлээ илэрхийлэв. Тэрбээр инфляцаар  дамжиж ард иргэдийн халааснаас суйлж байгаа мөнгө замаа алдлаа. 2020-2022 оны инфляц хэдэн хувьтай байсан бэ? Энэ инфляцаас болж ард иргэдийн халааснаас хэдэн төгрөг гарсан бэ? гэсэн асуултыг асуусан.

Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хариулт өгөхдөө, инфляц 2023 оны нэгдүгээр улирлын төгсгөлд улсын хэмжээнд 12,2 хувьтай, УБ хотод 12,1 хувьтай байна. Дөрөвдүгээр сарын байдлаар инфляц 12,1 хувиас тодорхой хэмжээгээр буурч, 11,1-11,4 хувийн хооронд гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Ер нь инфляц 22 дахь сардаа дараалан хоёр оронтой тоонд өндөр байна гэв.

Түүнчлэн Төв банкнаас инфляц иргэдийн өрхийн амьжиргаанд хир хэмжээний дарамт учруулж байгаа судалгааг хийжээ. Инфляци дунджаар 15 хувьтай байхад ойролцоогоор 3,5-4 их наяд төгрөг өрхийн амьжиргаанаас алга болдог гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс Төв банк энэ ондоо багтаж инфляцыг нэг оронтой тоонд барина гэсэн зорилт тавьж байгааг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.