СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-30

Ю.Цэдэнбалыг цагаатгасан Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулан өгөв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин нар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал агсны хүү “Цэдэнбал академи”-ийн Ерөнхийлөгч, судлаач Ц.Зоригийг 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Элчин сайд Ө.Энхтүвшин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сард Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалыг цагаатгах өргөдлийг хэлэлцэн, түүнийг хэлмэгдүүлсэнд тооцож, цагаатгасантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай зарлиг гаргасныг дуулгаж, Ц.Зоригийг өөрийн биеэр Улаанбаатар хотноо хүрэлцэн очиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авахыг Монгол Улсын ЕТГ-аас хүсэлт болгосныг уламжилжээ.

Ц.Зориг Монгол Улсын ЕТГ-ын урилгыг талархан хүлээн авч буйгаа мэдэгдэж, “Цэдэнбал академи”-ийн үйл ажиллагааны талаар танилцуулан Улаанбаатар хотноо БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал агсны музей байгуулах санаачилгаа өвөртлөн Монгол Улсад очихоо дуулгасан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

За
2 жилийн өмнө
66.181.161.6

Тэгэх байлгүй дээ 1 төгрөг ч идээгүй улсаа хөгжүүлсэн гайхамшгийг Соц нийгэм байгуулна гэсэн ч улсаа бодсон Нэг нийгэм байгуулчихсан ч гэж үзэж болохоор Өмнөхөөсөө авах юмаа аваад явдаг юм байна аа,дэлхийн улсууд Гадны бодлого байсан ч автаагүй хүн гэж болно Цэдэнбалыг 1990 оноос хойш гаднынханд хэт цөлмүүлсэн Манайх болохоор төрийн түвшинд гадныханд хэт толгойгоо мэдүүлчхээдТа нар арчилсан нийгэм байгуулна гэж байгаа шиг л

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.