Шанхайд суух Ерөнхий консулд консулын патентыг нь гардуулав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патентыг нь гардуулжээ.

Консулын патентыг гардуулах үеэр ТНБД Н.Анхбаяр БНХАУ-д Монгол Улсын 6000 гаруй иргэн байгаагаас Шанхай хотод 300 гаруй иргэн оршин суугааг тэмдэглээд, Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Шанхай хот, Жянсү, Жөжян, Фүжянь, Аньхуй, Жянши мужууд хамаарагддаг байна.

Д.Болд нь Гадаад харилцааны яаманд тасралтгүй 12 жил ажиллахдаа атташегаас хэлтсийн дарга хүртэл дэвшин ажилласан, цар тахлын үед хөрш улсуудтай хил, боомтын асуудлаар харилцах харилцааг хариуцаж байсан мэргэжлийн дипломат хүн аж. 

2023 04 27 10 11 20 396 1024x812

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.