СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МТС-ийн уулзварын хөдөлгөөн тэнцвэртэй, хэвийн үргэлжилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нэг чигийн хөдөлгөөн зохицуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. ЗХУТ, Тээврийн цагдаагийн алба, нийтийн тээвэр, авто зам зэрэг хөдөлгөөн, зохион байгуулалттай холбогдох байгууллагууд Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах хорооны дарга Ж.Сүхбаатар болон Нийслэл Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын гаргасан зөвлөлийн хурлын тэмдэглэлийн дагуу дараах зохицуулалтыг хийсэн. Тодруулбал, 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагаас эхлэн хоёр байршилд хөдөлгөөн зохицуулалт хийхээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт олон нийтэд мэдээлэл өгсөн билээ. Механик Тээврийн Сургуулийн болон Цагаан хаалганы уулзвар, Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөнийг өөрчилснөөр гарсан үр дүнгийн талаар Замын Хөдөлгөөн Удирдлагын Төвөөс мэдээлэв. 

ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:

-Хичээл сургууль амарсан байх үед буюу 2023 оын гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00-14:00 цагийн хооронд МТС-д 64 удаагийн хөдөлгөөн зохицуулалт хийдэг байсан. Харин өнөө өглөө зохицуулалт хийснээр уулзварын голд орж, ямар ч зохицуулалт хийгээгүй. Баруун дөрвөн зам, Өгөөж, Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, Бөмбөгөр гээд хойноос урагшаа чиглэлд ачаалал өгдөг байсан гол цэг нь МТС-ийн уулзварын буцах болон зүүн эргэлт байсан.

Хамгийн их зохицуулалт шаардлагатай уулзваруудыг ЗХУТ цахимаар удирддаг буюу Тээврийн Цагдаагийн Албанаас уулзварын голд зохицуулдаг. Ингэхэд хамгийн өндөр зохицуулалттай уулзвар нь МТС-ийнх байсан.

Өгөөжийн уулзвар, Гэсэр сүм, Бөмбөгөрийн уулзварт өчигдөр 57 зохицуулалт хийсэн бол өнөөдөр зохицуулалт хийгээгүй. Иргэд, зорчигчид “Энэ түгжирдэг байсан юм чинь” гэлтгүй хүндрэл саад багатай зорчих боломжтой хэмээв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.