Ч:75 "Шинэ яармаг-Сонсголон-Таван шар" чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэг боллоо

Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн хоёрдугаар сарын 21-нээс Ч:75 "Шинэ яармаг-Сонсголон-Таван шар" чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилж эхэлжээ. 

Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм. Иймд иргэн та доорх зураглалын дагуу зорчих боломжтой.

16p3d8 63f3115c18164615ff1e6952 x974

Мөн чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ хэмээн нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.