Бямба гарагаас эхлэн нийтийн тээврийн "Ч:63" чиглэлийг богино эргэлтээр явуулна

Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баян Монгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийн автобус богино эргэлтээр иргэдэд үйлчлэхээр боллоо.

Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн уг шийдвэрийг гаргасан байна. 

Тухайн чиглэл нь хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчлэх аж.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэдгээ Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ. 

63db852618164615ff1e6895

63db851818164615ff1e6894

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.