СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-01-12

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 12 болон 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Хөрөнгө оруулалтын банкны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Орхоны хөндийд хот байгуулах тухай”, “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль тогтоолын төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм. 

Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны тайлан сонсоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.