ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-аар шалгуулна
Өнөөдөр нийгэмд болох үйл явдал, хэвлэлийн бага хурлуудыг та бүхэнд танилцуулъя.
Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд 10 цагт хуралдана. Дараа нь, УИХ-ын Эдийн засгийн болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороодын хуралдаантай.
“Үндэсний мэдээллийн төв”-д доктор Г.Төмөрхадуур их эрдэмтэн Л.Н.Гумилевын мэндэлсний 110 жилийн ойд зориулан гаргасан “Их эрдэмтэн Л.Гумилевын ярилцлага, нийтлэлүүд болон түүний тухай цомирлог” номын талаар 11.30 цагт мэдээлнэ.
Өнөөдрийн онцлох нэгэн үйл явдал нь АТГ-ын үүдэнд 12:00 цагаас иргэдийн төлөөлөл ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, мөн улс нийтийн хөрөнгийг үлэмж ихээр идэж шамшигдуулсан тухай есөн үндэслэл бүхий өргөдөл, баримт бичгийг хэвлэлийнхэнд танилцуулж, Х.Болорчулууныг АТГ-т шалгуулахаар өргөдөл өгнө.
Мөн, 11 цагаас Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн танхимд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.