Улаанбаатар хотын ерөнхий менежерийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Улаанбаатар хотын ерөнхий менежер Д.Ганболд энэ оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр "Грандзевс" ХХК-тай 2023 оны нэгдүгээр сарын 23-ныг хүртэлх нэг сарын хугацаанд нийслэлийн зам талбайн халтиргаа, гулгааг арилгахад зориулж 900 тонн давсыг 398.8 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан нь ил болсон. 

Энэхүү гэрээг хууль зөрчин байгуулсан, давсны хангалттай нөөц бүрдүүлээгүй, санхүүжилтээс завшсан зэрэг үндэслэлээр өнөөдөр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Д.Ганболд нь УИХ-ын гишүүн асан, өдгөө УБ хотын ерөнхий менежерээс гадна Захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. 

3ea9aaa936c92c902f929aa94a415bd7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.