? ЧУУЛГАН: Б.Энхбаяр: Х.Баттулга бол хамгийн том хулгайны загалмайлсан эцэг

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэмжсэн байр сууринаас үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Засгийн газраас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. 27 жилийн дараа энэ хуулийн төслийг шинэчилж байна. З.Энхболд Төрийн өмчийн газрын анхны даргаар ажиллаж эхэлсэн. Төрийн өмчийг хувьчлах тухай хууль байсан. Тухайн үед төрийн эзэн байсан, хяналтын бүхий л механизмыг устгаж өөрчлөөд, баялгийн тэгш бус зүйл хийж эхэлсэн.  Энэ хувьчлалаас өрмийг нь авсан хүмүүс улс төрд орж шийдвэр гаргаж эхэлсэн.

Х.Баттулгаас эхлээд талх, мах, буудал бүгдийг нь авсан. Эцэстээ улсын ерөнхийлөгч болсон. Дараа нь төмөр зам, нүүрстэй хутгалдаж байна. Амьдралд хэрэгжүүлж чаджээ. Гэхдээ тэр нэг зүйлийг орхигдуулсан байна. Улсаас давсан эрх ашгийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрдөггүй юм. Ард иргэд хаант засаглалтай байх үедээ ч газар шороо, байгалийн баялгаас давсан эрх ашгийг, хэнийг ч толгой дээрээ залж байгаагүй.

Тухайн үед шийдвэр гаргаж байгаа улс төрчид авлигынхаа төлөөсийг шагналаар төлдөг.  

Энэ Тавантолгойг тойрсон асуудал чинь цөмийн зэвсэг болно гэж би өмнө нь чуулганы хуралдааны үед хэлж байсан. Яг л миний хэлснээр тийм зүйл өрнөж байна. Одоо хулгайчдаа цээрлүүлэх ажил руугаа явж байна. Төр өмчөө эзэнтэй, хариуцлагатай болгох нь бидний хийх ажил. Энэ хуулийн шинэтгэлийг яаралтай хийх шаардлагатай гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.