- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
- Ковид-19
LIVETV CONTENT
- Бусад категори
Ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг төлөхгүйгээр орон сууцтай болох боломжийг "Амар даатгал" компани олгох гэж байна. Тус компанийн энэхүү бүтээгдэхүүн зах зээлд гарахын тулд Монголбанкны журам, Засгийн газрын журамд өөрчлөлт орсноор хэрэгжиж эхлэх аж. Энэ талаар "Амар даатгал" ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Тэлмэнтэй ярилцлаа.
"Амар даатгал" ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Тэлмэн:
-Ипотекийн зээлийн эрсдэлийн даатгалыг "Амар даатгал" компани гаргасан. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, энэ шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Иргэд орон сууц, ипотекийн зээл авахдаа заавал урьдчилгаа төлбөр болох 20-30 хувийг бэлдсэн байх шаардлагыг тавьдаг. Энэ нь зарим иргэдэд ихээхэн хүндрэл бэрхшээлийг дагуулж тус зээлд хамрагдаж чаддаггүй. Харин манай компаниас гаргаж байгаа энэ даатгалын гол онцлог нь урьдчилгаа төлбөргүй, урьдчилгаа төлбөрийн хуримтлал бүрдүүлэх бололцоогүй иргэд эрсдэлээ даатгалд даатгуулах боломжийг олгож байгаа юм.
Банк тухайн иргэний барьцааг аваад зээлээ эргэн төлөөгүй тохиодолд тус барьцаагаар зээлийн өрийг нь барагдуулах шаардлага гардаг. Тэр тохиолдолд барьцаа хөрөнгийн үнэлгээ нь урт хугацаандаа унах эрсдэлтэй байдаг. Иймд банкууд урьдчилгаа төлөөд зээл авахыг шаарддаг. Харин даатгалын компани ямар байдлаар оролцох вэ гэхээр бид барьцаа хөрөнгийн үнэлгээг ирээдүйд үнэ цэнээ алдах үгүй дээр тодорхой хэмжээний судалгаа хийгээд, урьдчилгаа төлбөрийн даатгал хийж өгнө. Иргэний зээлийн төлбөр орлогын харьцаа хангалттай хүрсэн тохиолдолд зээлийг 70-80 хувь бус, 90-100 хувиар авах нөхцөл нь бүрдэнэ. Иргэн зээлээ төлөөгүй тохиолдолд банк барьцаа хөрөнгөөр зээлийн өрийг хангуулахдаа барьцаа хөрөнгийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэл дүнгээсээ бага байх тохиолдолд тэр зөрүүг даатгалын компани төлнө гэсэн үг.
Тухайлбал, 100 сая төгрөгийн орон сууц авахаар төлөвлөсөн хүн 30 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг даатгалд даатгуулаад, баталгаа гаргуулаад зээлээ авч болно. Иргэн зээлээ төлж чадахгүй 2-3 жил боллоо гэж үзэхэд зээлийн үлдэгдэл 80 сая байхад барьцаа хөрөнгө нь 70 саяд үнэлэгдлээ гэж үзэхэд үлдэгдэл 10 саяыг бид баталгаа гаргасан гэдэг утгаараа даатгалын сангийн нөөц сангаасаа олгоно гэсэн үг. Банк барьцаа хөрөнгийн үнэлгээ унасан ч зээлийн төлбөрөө бүрэн авах боломж үүсэх бол иргэн урьдчилгаа төлбөргүй ч орон сууцны зээлд хамрагдах боломж үүсэх юм. Энэхүү бүтээгдэхүүн зах зээлд гарахыг тулд Монголбанкны журам, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орсноор хэрэгжих боломж үүснэ. Бид холбогдох албуудад энэхүү бүтээгдэхүүний саналаа хүргүүлчихээд байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Их л хэрэгтэй мэдээлэл байна
Их зөв санагдлаа байр орон сууц тэнгэрт хадсан үнэтэй байна. Залуу гэр бүлүүд үнэндээ туйлдаж байна. Ийм том боломж бололцоог дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна
Их зөв зүйл байна даа .дэмжээд өгөөсэй
Hooh ih saihan medee bnda
Ёстой хэрэгтэй санхүүгийн үйлчилгээ байна. Банк урьдчилгаа мөнгө байхгүй бол зээл олгодоггүй байсныг өөрчлөх нь. Ашгүй. Ажил орлоготой олон залуус байрны асуудлаа шийдэж, утааг ч гэсэн бууруулахад хувь нэмрээ оруулах байх.
Ashgvidee iim bolomj bwal sn l bn
энэ юу болсон юм болоо