СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-12-02

🔴 Ц.Мөнх-Оргил: Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн актыг орвонгоор эргүүлэх гэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудал батлахын өмнө хоёр дахь удаагаа завсарлага аваад буй УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байр сууриа илэрхийллээ. 

УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Газрын тосны хууль хэлэлцэх үеэр Ардчилсан нам хоёр удаа завсарлага авсан. Үзэл баримтлалын хувьд явж буй зүг чигтэйгээ зөрчилдөж байна. Агаарын орон зайгаа нэг улсын мэдэлд өгч, Төрийн өмчит компани байгуулж эдийн засаг, бизнест оролцох оролцоог нэмэх нь. Бидний чиглэж буй төрийн оролцоог багасгах хувийн бизнесийг дэмжих зэргээс эсрэг байгаа тул Ардчилсан намын бүлгийн завсарлага авсан байр суурь өөрчлөгдөхгүй хэвээрээ байна.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Ард түмний асуудлыг энэ хуульд тусгаж чадсангүй. Ажлын хэсэг байгуулж, хууль баталсан төдий байдлаар яваад байж болохгүй. Захиргааны хэм хэмжээний акт буюу дүрэм журмаар зохицуулдаг болох нь. Зөвшөөрөл нэрээр бизнес эрхлэгчдийг "дөнгөнд" хийж зовоож байгаа. Тусгай зөвшөөрөл авахад мэргэжлийн шаардлага тавихын оронд тухайн компанийн туршлага, тоног төхөөрөмж ажиллах чадварыг нь тэргүүнд нь тавьдаг байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Гишүүдийг, энэ 89 хуульд анхаарал хандуулахыг хүсмээр байна. С.Ганбаатар гишүүний яриад байгаа зүйл зөв. Үндсэндээ Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн актыг орвонгоор эргүүлэх гэж байна. Жишээ нь Стандартын хэмжил зүйн хуулийг олон улсын жишгээр баталсан. Хорвоо ертөнц өөр болж байна. Талууд техникийн зохицуулалтаас илүү байгууллагууд хоорондоо тохироод өөрсдийн стандартыг гаргадаг. Энэ хуулиар стандартыг шал өөр юм болгох нь. Ингэж сууриар нь бужигнуулж болохгүй. Сонгон шалгаруулалт гэж баахан худлаа бичиг баримтыг нь авчихаад... Зөвшөөрлийг хуулийг дэмжиж байгаа ч гол хуулиа орвонгоор нь эргүүлж болохгүй. Хоёр сарын өмнө гаргасан хуулийн концепцийг дахиад өөрчлөх ёстой юм уу. Хууль чинь хэрэгжиж амжаагүй байна. Арай хариуцлагагүй байна. Зөвшөөрлийн хуулийг дэмжиж байгаа ч ингэж бужигнуулж болохгүй. Намайг ер нь хуультай холбоогүй юм асууж байсныг та мэдэхгүй байх шүү Г.Занданшатар дарга аа.

Стандарт хэмжил зүйн хуулийн 4.1.2-т тодорхойлсон юм аа. Техникийн зохицуулалтыг мөн тодорхойлсон. Энэ хоёроос гадна техникийн үзүүлэлт, техникийн шаардлага, техникийн зохицуулалт гээд тусдаа байхгүй юу. Заавал биелүүлдэг стандарт гэдэг нь техникийн зохицуулалт байхгүй юу. Та нар стандарт хэмжил зүйн суурь зарчмыг байхгүй болгож байна. Хуулиа мэдэхгүй нөхдүүд орж ирээд цоо шинэ юм хийж байгаа мэт юм ярьж байна. Монгол Улсад үйлчлээд болоод байсан юм. 

Сурталчилгаа
  • 2022-12-02 11:10

    Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцав

    Стандартчилал хэмжил зүй тохирлын хуульд өөрчлөлт оруулах талаар тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Үүний дараа Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа дэгийн тухай хуулийн дагуу санал хураалт байхгүй тул асуудлыг дууссанд тооцов. 

    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаарх ерөнхий сайдын мэдээлэл сонсоно.

  • 2022-12-02 11:10

    Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцав

    Стандартчилал хэмжил зүй тохирлын хуульд өөрчлөлт оруулах талаар тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Үүний дараа Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа дэгийн тухай хуулийн дагуу санал хураалт байхгүй тул асуудлыг дууссанд тооцов. 

    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаарх ерөнхий сайдын мэдээлэл сонсоно.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.